СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долоон сартай хүүхэд моринд өшиглүүлж амиа алдлаа

Сэлэнгэ аймагт долоон сартай хүүхэд моринд өшиглүүлж амь насаа алджээ. Амиа алдсан хүүхэд гэрийн ойролцоо аргамжаатай байсан моринд өшиглүүлж амиа алдсан байж болзошгүй байна.

Хүүхэд тархиндаа гэмтэл авсны улмаас ийнхүү эмнэлгийн тусламж авсан ч, бэртлээ даалгүй нас баржээ. Хэргийг Сэлэнгэ аймаг дахь тухайн сумын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд бэртэх болзошгүй нөхцөл байдлаас сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *