Сураггүй болсон 14 настай хүүгийн цогцсыг “Гурил тэжээл” ХХК-ийн будааны зоориноос олжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Задгай”-д будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зооринд цогцос байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 05-ны өдрийн 12:20 цагт хүлээн авчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км зам туулан очиход “Гурил тэжээл” ХХК-ийн ашигладаггүй агуулахын 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зооринд тус сумын харьяат иргэн Г-гийн хүү 14 настай О-гийн цогцсыг олж,  тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Тухайн хүүхэд 06.02-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан аж.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *