Хүүхдүүдтэйгээ зугаалж яваад усанд осолдсон иргэний цогцсыг оллоо
Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны “Задгай” /дүүргээс зүүн хойд зүгт 15 км-т, Баянцагаан уулын урд талд/ 7 хүн (2 нь хүүхэд) зугаалж байснаас 1 хүн “Туул” голын усанд живсэн тухай дуудлагыг 06.05-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 15 км зам туулан 17:55 цагт очиж Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат иргэн З /32 настай, эрэгтэй/-ын цогцсыг 18:02 цагт 3 метрийн гүнээс гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар