PFIZER САН, АНУ-ын Лома Линдагийн их сургууль, АШУҮИС, НЭМГ хамтран тамхинаас гаргах эмчилгээний төслийг хэрэгжүүллээ
PFIZER сан, АНУ-ын Лома Линдагийн их сургууль, АШУҮИС, НЭМГ хамтран Монгол улсад 883 хүнийг үнэ төлбөргүй тамхинаас гаргах эмчилгээний төслийг хэрэгжүүлж байна. Төслийн үйл ажиллагаа 2022 оны 02 сарын 01-ний өдөр нийслэлийн төвийн 6 дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сэтгэц, донтолтын кабинетыг түшиглэн хэрэгжсэн бөгөөд нийт 1287 хүнийг тамхинаас гаргах эмчилгээнд бүртгэж 883 хүнийг эмчилгээнд хамруулж, 728 хүн эмчилгээг бүрэн дуусгалаа.
Тамхинаас гаргах эмчилгээ 28 хоног үргэлжлэх бөгөөд эмчилгээ дууссанаас хойш 1 сарын дараа эмчилгээний үр дүнг тооцож байна. Иргэд тамхинаас гаргах эмчилгээнд оролцсоноор дараах тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан. Үүнд:
– Сэтгэцийн эмчийн үзлэг
– Тамхинаас гаргах 25-28 хоног үргэлжлэх курс эмчилгээ
– 4-9 төрлийн лабораторийн шинжилгээ
– Мэргэжлийн ЭМНА-ны зөвлөгөө
Урьдчилсан байдлаар 490 орчим хүнд эмчилгээний 2 дахь сарын үр дүнг тооцсон бөгөөд 40 орчим хувь нь тамхинаас гарсан, 30 гаруй хувь нь тамхины хэрэглээгээ бууруулж чадсан үр дүнтэй байна.