САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ШУУДАЙГ ИРГЭДЭЭС ХУДАЛДАН АВЧ, ДАХИН АШИГЛАНА

“Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын савлагааны шуудайг дахин ашиглана. Ингэхдээ хангамжийн баазаар ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч 10 аж ахуй нэгж байгууллагаар дамжуулан иргэдээс худалдан авах юм.
Нийслэлийн хэмжээнд одоогоор долоон байршилд 11 аж ахуй нэгж байгууллага сайжруулсан шахмал түлш савлаж байна. Дээрх байгууллагууд иргэдээс түлшний шуудай 300 хүртлэх төгрөгөөр худалдан авах бөгөөд уутны чанараас шалтгаалан үнэ харилцан адилгүй байх юм.
Иргэдээс авсан шуудайнд дахин ашигласныг илтгэх тусгай тэмдэглэл хийх бөгөөд шуудайг нэг л удаа эргүүлэн авч, дахин ашиглана.
Иргэдийн хувьд түлшний шуудайгаа буцаан өгөхдөө шуудайны амны оёдлыг хөвөрдөж задалсан байх бөгөөд урж гэмтээж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Ийнхүү 25 кг-ын савлагааны шуудайг иргэдээс худалдан авч, дахин ашигласнаар үйлдвэрлэлийн зардлыг тодорхой хэмжээнд бууруулах, хог хаягдлыг багасгах ач холбогдолтой юм.
д/д Байгууллагын нэр Утасны дугаар Захиралын нэр
1 Алдар ямаат уул ХХК 80080896 Н.Отгонцэцэг
2 Мандах жагар мөнх ХХК 90300353 В. Сүрэнхорлоо
3 Мөнх шинэс ХХК 99267866 М. Батсанал
4 Дэвжих наран билэг ХХК 86161686 О. Зоригтсүх
5 Тепо Хөгжил ХХК 88257885 Н. Төмөрбаатар
6 Тэргэл Тэнгэр ХХК 88094206 Г. Батбаяр
7 Болд Лийдерс ХХК 88970578, 89159352 Г. Уламбаяр
8 Арвижих сувдан тулга ХХК 99858990 Т. Энхтайван
9 Өрхийн хүү хөгжил ХХК 99074364 Н. Бурмаа
10 Булган соёмбо ХХК 94943398 Л. Баярсайхан

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments