Орон сууцны дээврээс үсрэхийг завдсан 20 настай эрэгтэйг буулгажээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн есдүгээр давхар барилгын дээврээс нэг хүн унах гэж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 07-ны өдрийн 01:52 цагт хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 01:54 цагт ангиас гарч 4 км замыг туулан 01:59 цагт очиход тус байрны оршин суугч иргэн А /20 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 9 давхар барилгын дээвэр дээр гарч унаж /амиа хорлож болзошгүй/ болзошгүй байсныг 57 минут ажиллан эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments