|

Хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн 48 хувь нь амьжиргааны түвшин доогуур айлынх байна

Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн 5 жилд буураагүй, хөвгүүд, хөдөөний хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь их байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Хүйсээр нь авч үзвэл хөвгүүдийг охидтой харьцуулахад эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох болон аюултай нөхцөлд ажиллах нь илүү байна.

Хүүхдийн аюултай хөдөлмөр эрхлэлтэд боловсролгүй эхийн хүүхэд 13.9 хувь байгаа бол дээд боловсролтой эхийн хүүхэд 3.3 хувийг эзэлжээ.

Мөн нийт хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн 48 хувь нь амьжиргааны түвшин доогуур өрхийнх бол амьжиргааны түвшин сайжрах тусам хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь багасаж байгаа аж.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *