Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдаж, холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
1. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар
- Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг санал, дүгнэлтээ танилцуулах, Байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцэх
- Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/
2. Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хорооны хуралдаанд Сангийн сайдын мэдээлэл хийнэ.
3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийн тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох
4. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
5. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар
- Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх товтой байна.