“ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн иргэнийг хотод авчирч, баталгаажуулах шинжилгээнд хамруулна”
Гашуунсухайт дахь бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Гашуунсухайт дахь бөмбөлгүүдэд түргэвчилсэн шинжилгээгээр ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн шинжилгээний багийнхан “Ковид 19”-ийн болон бэлгийн замын халдварт өвчин, ДОХ, тэмбүүгийн түргэвчилсэн шинжилгээг хийж байгаа аж. Шинжилгээний хариуг баталгаажуулахаар ХӨСҮТ-өөс шинжилгээний баг Гашуунсухайт руу хөдөлжээ.
Тэгвэл ХӨСҮТ-ийн Гашуунсухайтад ажиллаж буй багийнхан тухайн иргэнийг Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг зохион байгуулан, сэжигтэй сорьцыг баталгаажуулах шинжилгээнд хамруулахаар болжээ.
Т.ТҮШИГ