Уулчин Г.Өсөхбаяр алдарт Арарат ууланд авирахаар мордлоо

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Готовдоржийн Өсөхбаяр алдарт Арарат ууланд авирахаар мордлоо. Түүний багт манай 10 орчим уулчин багтсан байна.

Арарат уул нь Турк, Армен улсын хилийн заагт оршдог бөгөөд одоогоор монгол уулчны хөлийн мөр гараагүй үлдсэн цөөхөн хэдэн оргилын нэг. Их Арарат, Бага Арарат гэсэн унтаж буй хоёр галт уулнаас тогтоно.

Их Араратын ноён оргил нь далайн түвшнээс 5165 метр өндөрт оршдог. Туркийн хамгийн өндөр оргил юм.

1829 оны есдүгээр сарын 27-нд Их Арарат оргилд Дерптскийн их сургуулийн профессор Иоганн Фридрих Паррот анх гарч байжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *