|

Илон Маск Твиттер компанид анхааруулга өгөв

Дэлхийн хамгийн чинээлэг хүн, Илон Маск хэрвээ Твиттер спэм, хуурамч аккаунтуудын талаар мэдээлэл өгөхгүй бол тус платформыг худалдаж авах 44 тэрбум ам.долларын тохиролцооноосоо буцаж болно хэмээн даваа гарагт (2022.06.06) анхааруулга өгсөн байна. Тэрбээр дөрөвдүгээр сард Твиттер компанийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авах тохиролцоонд хүрэх болсон. Гэвч өнгөрсөн сард Маск Твиттерийн нийт хэрэглэгчдийн хэдэн хувь нь спэм, хуурамч аккаунт болохыг мэдэх хүртлээ худалдан авалтаа хойшлуулснаа мэдэгдсэн билээ.

Маск Твиттерт анхааруулга өгсний дараа тус компанийн хувьцаа 1.5 хувиар буурч 39.57 ам.долларт хүрсэн байна. Тэрбээр дөрөвдүгээр сард Твиттерийн нэгж хувьцааг 52.20 ам.доллароор бодон худалдаж авах тохиролцоонд хүрсэн. Хөрөнгө оруулагчид нэг бол Маск Твиттерийг тохирсон мөнгөн дүнгээс бага үнээр худалдаж авна эсвэл тохиролцооноосоо буцна гэж бодож байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *