|

Үндэсний их баяр наадмаар ес хоног амарна

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход тун бага хугацаа үлджээ.

Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн: 4.1.1-д Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг.

Тэгвэл энэ жилийн тухайд долоодугаар сарын 9, 10-нд бямба, ням гарагийн амралтын өдөр, 11-15-ны  Даваагаас Баасан гарагт бүх нийтийн амралт таарч байна. Харин 16, 17-ны өдөр дараагийн бямба, ням гарагийн амралт үргэлжилж, долоодугаар сарын 18-ны даваа гарагаас ажлын өдөр эхэлнэ.

Тиймээс баяр наадмын өдрүүдэд үргэлжлүүлэн бүх нийтээр ес хоног амрахаар боллоо.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *