Б.Энхцэцэг: МХЕГ-ынхан мах экспортлох эрхтэй ААН-үүдээс хахууль нэхдэг, өөрсдийн махаа шахдаг
“Финансхолдинг” ХХК-ийн захирал Б.Энхцэцэг өнөөдөр /2022.06.07/ Төв талбай дээр махны экспорт болон энэ салбар дахь шударга бус, хууль бус явдлыг өөгшүүлсэн ХХААХҮЯ, МХЕГ-ын холбогдох албан тушаалтнууд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн иргэн, аж ахуйн нэгжийг хэрхэн хохироож, авлига авдаг талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр, “Махны салбарт бугшсан эдээ бээрийг шахаж, цэвэрлэхийг шаардаж байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл суулт зарлаж байна. МХЕГ нь эрхгүй үйлдвэрт бэлтгэсэн махыг эрх бүхий ААН-ээр гаргадаг дээр нь дөрөөлж биднээс квот авдаг. МХЕГ-ынхан мах экспортлох эрхтэй ААН-үүдээс хахууль нэхдэг, өөрсдийн махаа шахдаг.
Шадар сайдын ажлын алба гарч Эмээлтэд шалгалтаар явж байгаа. Энэ ажлын албанд ШӨХТГ-ийн төлөөлөл оролцож байсан. Эдгээр хүмүүсийг асуудлыг зөвөөр шийднэ гэж бодож байна. Миний зүгээс МХЕГ-т итгэхгүй байна.
Миний хувьд Монгол улсаас мах экспортод гарч эхэлснээс хойш энэ бизнесийг хийж байгаа. 2016 оноос хойш тасралтгүй мах худалдан авч бэлтгэж ирсэн. Экспортлогч эрх бүхий ААН-үүдээр дамжуулан Хятад улсад худалдаа эрхэлсээр ирсэн. Энэ хугацаанд өөрийн нэр дээр мах экспортлох эрх авахын тулд үйлдвэр байгуулахаар ЖДҮ-ээс зээл хүсэж байсан ч зээл гараагүй.
Харин 2019 оноос хойш квот олдохоо больсон. Учир нь махны бизнес рүү их хэмжээний Хятад хүмүүс орж ирсэн. Улмаар миний бизнес зогссон. Өөрийн орны иргэний “түлхэж” гаднынханд үйлчилдэг процесс ажиллаж байгаад гомдолтой байна” хэмээлээ.
А.ЭНХЖИН
Jenko gedeg jonhuu bolon tuunii duu Tsendbayrt gomdoh heregtei. Mahnii buh erhee hujaa nart shiljuulsen . Mafi.jonhuu haana bn tend hudal zonhilno