О.Мөнхжин: Л.Гүндалай ахаа та бид хоёрын нэг нь л үлдэх болно
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн цахим хуудсан дээрээ “КОЙН БОЛ КАЗИНО, ШАЛДАН БАНДИ НАР ЗАЛИЛАН ХИЙХ ГЭЖ БАЙНА ГЭЖ МӨН ИХ ХЭЛСЭН ДЭЭ. ЭЛЭНЦГИЙНХ НЬ ДЭЛХИЙД ГАРАХ” гэсэн гарчиг бүхий лайв хийжээ.
Тэрээр “Би койны талаар мөн ч их сануулсан. Хүмүүс над руу их ч дайрсан. Үүн дээр төр засаг хуулийн зохицуулалт байхгүй гэдэг үгээр хаацайлж болохгүй. Ард түмнээ үүнээс урьдчилан сэргийлж анхааруулах ёстой байсан” гэв. Мөн лайв дээрээ IHC койны талаар нилээдгүй дурдсан бөгөөд IHC койны үүсгэн байгуулагч О.Мөнхжин:
“За одоо хангалттай. гүжир гүтгэлэг доромжлол чинь хэрээс хэтэрлээ уулзах ёстой газраа уулзацгаая ах гуай. Одоо бол өөртэй чинь үнэхээр алалцана. Та бид хоёрын нэг нь л үлдэх болно” хэмээн сэтгэгдлээ үлдээжээ.