Хөгжлийн банкнаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн авсан 155.5 тэрбум төгрөгийн зээлийг “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаар барагдуулна

Монгол Улсын Хөгжлийн Банкны талаарх хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2022.06.07/  боллоо.

Уг хуралдааны үеэр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлэл хийлээ. Тэрээр, “Эрдэнэс Монгол” ХХК 155.5 тэрбум төгрөгийн төслийн зээлтэй. Үүнийг барагдуулахад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанд ногдох төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгаар зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсан. Энэ нь ЭТТ-н 14,5 хувийн буюу иргэдийн эзэмшдэг 1072 хувьцаатай ХАМААРАЛГҮЙ бөгөөд төрийн эзэмшлийн толгой компани болох Эрдэнэс Монголын 81,5 хувийн хувьцаанд хамаарах хуримтлагдсан ногдол ашиг юм” хэмээжээ.

Т.ТҮШИГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *