Х.Цэндбаяр: Миний нэр төрд халдсан ЭЦА-ны албан тушаалтан болон хэвлэл мэдээллийн байгууллагад гомдол гаргана
Баянгол зочид буудалд Эмээлт дэх махны үйлдвэртэй холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндбаярын компанид ЭЦА-аас шуурхай нэгжлэг хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг Хятад эзэнтэй “Эм Ди Си Пи” ХХК-д НМХГ, ШӨХТГ-аас шалгалт хийхэд “ХКҮ”, “Мах импекс” компанийн логог наасан бүтээгдэхүүнүүд олдсон байдаг. Энэ мэдээллийн дараа “Мах импекс” компани мэдэгдэл гаргаж, “Манай компанитай гэрээ хэлцэл хийлгүйгээр барааны логог хуурамчаар үйлдэн ашигласан” хэмээсэн. Мөн уг мэдээллийн мөрөөр “ХКҮ” компани нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн эгчийнх гэдэг нь олонд ил болоод буй. Тиймээс “Эм Ди Си Пи” ХХК-тай холбоотойгоор өчигдөр буюу зургаадугаар сарын 7-ны өдөр ЭЦА-аас Баянгол зочид буудалд байрлах “ХКҮ” компанийн оффисын өрөөнд өрөөнд нэгжлэг хийсэн аж.
Харин Х.Цэндбаяр “Эм Ди Си Пи” компанитай ямар ч холбоо хамааралгүй бөгөөд нэр төрд нь халдсан ЭЦА-ны албан тушаалтан болон хэвлэл мэдээллийн байгууллагад гомдол гаргана” хэмээн мэдэгдэл гаргажээ.
А.ЭНХЖИН