Засгийн газрын хуралдаанаар Эмээлтэд хийсэн шалгалтын явцыг танилцуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж буй. Өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар цэцэрлэгийн хүртээмж болон мах махан бүтээгдэхүүний зарим үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг зогсоож буй талаар мэдээлсэн.
Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосон юм. Тэгвэл эл хяналт шалгалтын тухай өнөөдөр танилцуулна.