Эрүүдэн шүүх нь “ГЕНОЦИТ” буюу төрлөөр устгахтай адил хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогддог

Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар ХЭҮК-оос мэдээлэл хийж байна.

 Өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудалд нийтийн сонсгол хийх саналыг танилцуулж байсан бол өнөөдөр /2021.03.16/ ХЭҮК-ын гишүүдтэй уулзлаа. ХЭҮК-оос өнгөрсөн хугацаанд Т.Чимгээтэй холбоотой гомдол ирж байсан тухай хэлж байна. Өнгөрөгч гуравдугаар сарын 05-ны өдөр ХЭҮК-ын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хаалттай хорих 401 дүгээр ангид ажилласан байна. Энэ хүрээнд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзаж нөхцөл байдалтай танилцжээ. Энэ хугацаанд эмнэлэгийн тусламж үйлчилгээг сайн авч байсан гэдгийг хэллээ.

ХЭҮК-ийн гишүүн н.Энхболд “ХЭҮК хүний эрх чөлөөний төлөв байдлын талаарх дүгнэлт зөвлөмж гаргана гэсэн заалт байдаг. Эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал Монгол Улсад байна. Үүнийг засаж, залруулах ёстой гэдгийг удаа дараа ХЭҮК-ын илтгэлээр танилцуулж, зөвлөмжүүд өгсөн. Энэ хүрээнд тодорхой алхмууд хийгдэж, хууль эрх зүйн орчин сайжрах механизмууд бүрэлдэж байгаа. ХЭҮК-оос эрүүдэн шүүлтийг эсэргүүцэж байгаа. Гэвч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд бид бүхэн “ямар арга хэрэгслээр орж ажиллах вэ” гэдгээ эргэж  харах ёстой.

ХЭҮК-т 2020 оны байдлаар Эрүүдэн шүүхтэй холбоотой 47 гомдол ирсэн. Энэ гомдлуудыг бид бүхэн тусгайлан мөрдөн шалгаж, тогтоох эрх зүйн боломж байхгүй. Иймд энэ асуудлыг АТГ, бусад холбогдох газарт шилжүүлэн хэрхэн шийдвэрлэсэн талаарх  мэдээ тайлбар авч, ийм явдал дахин гаргахгүй байх тал дээр анхаарах зөвлөмж өгч ажилладаг. Бидэнд эрх зүйн орчныг тодорхой болгож өгөх хэрэгтэй байна” гэлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *