Н.Түвшинбаярын хэрэгт оролцох гэрчүүдийн мэдүүлгийг хаалттай явуулах боллоо
Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал Хан-Уул, Баянгол, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүх хурал нээлттэй үргэлжилж байна. Харин өмгөөлөгч нарын зүгээс тус хэрэгт оролцох гэрчүүдийн мэдүүлгийг хаалттай явуулах хүсэлт гаргаж байна.
Мөн зарим өмгөөлөгч нарын зүгээс хурлын бүх процессыг хаалттай явуулах хүсэлт гаргажээ. Мөн Улсын яллагч хурлыг хаалттай явуулах нь зөв хэмээн дэмжиж буйгаа илэрхийллээ.