Ямар нэгэн өвчин тусахад таны биеийн өндөр хамаатай юу

Таны өндөр эсвэл намхан байх нь ямар нэгэн өвчин тусах эрсдэлт хүчин зүйл болдог уу. Эсвэл хоол тэжээл, нийгэм, эдийн засгийн нөлөө гэх мэт хүчин зүйлүүд илүү нөлөөлдөг үү. “Rocky Mountain Regional VA” эрүүл мэндийн төвийн эмч Шридхаран Рагхаван хүний биеийн өндөр болон өвчлөл хоорондын хамаарлын судалгаа явуулсан байна.

Тэрбээр судалгааны үр дүнг танилцуулахдаа Аливаа өвчин тусахад өөрчлөх боломжгүй генетикийн хүчин зүйл болох хүний биеийн өндөр нөлөөлдөг байж магадгүй. Өндөр хүмүүс захын мэдрэлийн эмгэг, арьс болон ясны халдварт өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй. Харин эсрэгээрээ зүрхний титэм судасны өвчин, цусан дахь даралт болон холестерины түвшин нэмэгдэх эрсдэл нь бага гэсэн дүгнэлт гарсан гэжээ. Энэхүү судалгаанд 200,000 цагаан арьстан, 50,000 гаруй өнгөт арьстан хүмүүсийн удамшлын мэдээлэл болон эрүүл мэндийн нөхцөл байдлыг ашигласан аж.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *