Наадмын төсөв 2.3 тэрбум төгрөг болж буурчээ
Баяр наадам зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан баяр наадмын талаар мэдээлэв.
Тэрбээр, “Баяр наадмыг долоодугаар сарын 10, 11-нд орон даяар зохион байгуулагдана. Тэгш ой тохиож буй таван аймаг долоодугаар сарын 29-ний дотор наадмаа хийнэ. Мөн баяр наадмын нээлт, хаалтыг ёслол төгөлдөр зохион байгуулна. Төсвийн хэмнэлттэй холбоотойгоор 2.3 тэрбум төгрөгөөр баталсан” гэв.
Б.БАЯРТ