Дэлхийн банк Украинд 1.49 тэрбум ам.долларын санхүүжилт олгох шийдвэрт хүрлээ

Мягмар гарагт (2022.06.07) Дэлхийн банкны удирдах зөвлөл Украинд нэмэлтээр 1.49 тэрбум ам.долларын санхүүжилт олгох шийдвэр гаргасан байна. Тус санхүүжилт нь төрийн алба хаагч болон нийгмийн ажилтнуудын цалинг тавихад туслах зорилготой аж. Ингэснээр тус банкны Украинд тусламжаар олгох санхүүжилтийн хэмжээ 4 тэрбум гаруй ам.долларт хүрлээ.

Дэлхийн банкнаас мэдээлснээр тус тусламжийг Их Британи, Нидерланд, Литва, Латви улсуудаас илгээх санхүүжилтээр босгох аж. Украин өмнө нь мэдэгдэл хийхдээ дайны үед засгийн газрынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд сар болгон 5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн билээ. Их Долоон улсын Сангийн сайд нар өнгөрсөн сард Украинд 9.5 тэрбум долларын санхүүжилт олгохоо мэдэгдсэн байна. Ингэснээр тус холбооны орнууд Украинд үзүүлсэн зэвсгийн бус тусламж 20 тэрбум ам.доллар давж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments