Европын Холбоо бүх утасны цэнэглэгчийн оролтыг ижил болгох хуулийг баталлаа
Европын Холбоо зөөврийн электрон бараануудын цэнэглэгчийг “Type-C” хэлбэрийн оролттой болгох хуулийг баталж, компаниудад 2024 оны наймдугаар сар гэхэд бүх шинэ бараануудаа “Type-C” оролттой болгох шаардлага тавьсан байна. Өөрчлөлт оруулах ёстой электрон бараанууд дунд дагуу гар утас, таблет, чихэвч, зөөврийн спикер гэх мэт хэрэгслүүд багтаж байгаа юм.
Энэхүү шийдвэрийг “Apple” компани эсэргүүцсэн байр суурьтай буйгаа илэрхийлэхдээ “Зөвхөн нэг төрлийн оролттой бүтээгдэхүүний үйлдвэрлэхийг шаардах нь инновацыг удаашруулж, Европ болон дэлхий даяарх хэрэглэгчдэд сөрөг нөлөө үзүүлнэ” гэжээ. Харин Европын Холбоо “Энэхүү хууль нь Европын Холбоог байгаль илүү ээлтэй болгон, электрон хаягдлыг багасгаж хэрэглэгчдийн амьдралыг хөнгөвчлөхөд тусална” гэж үзэж байна. Зөөврийн электрон барааны цэнэглэгчийн оролтыг нэг ижил болгосноор Европ хэрэглэгчид жилдээ 250 сая евро хэмнэж, цахилгаан барааны хаягдлыг 11 тонноор бууруулах аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ