Т.Ганболд “Би Х.Янжингаажидтай гэрлээгүй, гэр бүл байгаагүй” хэмээн давж заалджээ

Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд, түүний гэргий Х.Янжингаажид нарын гэр бүлийн асуудал олны анхаарлын төвд буй. Сүүлийн мэдээллээр Тордайн Ганболд 2016 онд батлуулсан гэрлэлтийн гэрчилгээг УБЕГ-аар устгуулсан гэх мэдээлэл түгсэн. Улмаар тухайн асуудалтай холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр үлдээх шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл Т.Ганболд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалджээ. Энэ тухай түүний гэргий Х.Янжингаажид:

“10-р зуунд Алунгоо эх нөхөргүй атлаа тооно, тотгоны гэрлээс 3 хүүхэдтэй болсон бол 21-р зуунд Янжингаажид би цонхны гэрлээс 4 хүүхэдтэй болсон юм байна л даа. Т.Ганболд “Би Янжингаажидтай гэрлээгүй, гэр бүл байгаагүй” гэсээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдаж байна. Бүр нэг ичих нүүргүй жүжигчин, хууль шүүх, хүний хэмжээний ёс суртахуунгүй шүү дээ. Домог нь үлгэр болж, үлгэр нь онигоо болох заяатай юмаа. Гэр бүл байгаагүй юм бол хүүхдүүдийг минь хурдан надад өгчихөөрэй. Уулзуулахгүй удаж байгаа шүү. Эх нь нум сумыг нь хугалуулмаар байна энэ чинь одоо” гэжээ. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *