“Н.Түвшинбаяр хэрэг үйлдэх явцдаа түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн хүмүүсийг “Ойртвол ална шүү” гэх байдлаар заналхийлсэн”

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хохирогчийн өмгөөлөгч “Нэр бүхий есөн гэрчийн өгсөн мэдүүлгээс дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Түвшинбаяр нь уг гэмт хэргийг үйлдэх үедээ тэнд байсан гэрчүүдийг өрөөнөөс гаргасан. Өрөөг дотроос нь цоожилсон. Мөн хэрэг үйлдэх явцдаа түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн хүмүүсийг “Ойртвол ална шүү” гэх байдлаар заналхийлсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа юм. Үүнээс харахад, гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг өөрөө санаатай бүрдүүлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Хоёрдугаарт, гэмт үйлдэл үргэлжилсэн хугацаа бидний тооцоолж байгаагаар 10-15 минут болж байна.

Гуравдугаарт, хохирогчийн биед учирсан нэг төрлийн 21 удаагийн зулгаралт, ил харагдах гэмтлүүд нь гэмт хэргийн тоог илэрхийлж байгаа юм. Иймээс хүнийг санаатай алах гэмт хэргээр хуульчлах үндэслэл болно” гэв.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *