Тойргийнхоо иргэдийг 60 сая төгрөгөөр тураахаас өөр хийх ажил алга уу Б.Баярсайхан гишүүн ээ
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан уржигдар (2022.06.07) хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэнд, эм, тарианы асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос асуулт асуухдаа ширвэж зандарсан гэх… Учир нь Б.Баярсайхан гишүүн С.Энхболд сайдаас “Завхан аймагт төрийн албан хаагчдад зөв хооллолтын сургалт явуулахад зориулж 60 сая төгрөг төсөвлөж өгөхийг шаарджээ. Гэвч хүссэн хариултаа авч чадаагүйд ийн ширүүлж, бухимдсан гэх яриа байна.
УИХ саяхан Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд УИХ-ын гишүүд, сайд нар, яам, агентлагууд бүгд цалингаас өөр зардал гаргахгүй байхад Б.Баярсайхан гишүүн тойргийнхоо иргэдийг 60 сая төгрөгөөр турааж эрүүлжүүлнэ гэдэг нь хүмүүст таалагдсангүй.
УИХ-д суугаа зарим эмэгтэйчүүд аливаа асуудалд учиртай хандаж, уур аашаа татахгүй бол эхнээсээ олны элэг доог болох нь…
Б.БАЯРТ