Хохирогчийн өмгөөлөгч: Хүний амь насыг 6 метр павилеоноор үнэлж болдог юм уу
Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хохирогчийн өмгөөлөгч нар дараах саналуудыг гаргалаа.
Өмгөөлөгч н.Даваажаргал: “Н.Түвшинбаяр хохирогчийн ар гэрт өөрийн нэр дээрх хоёр үл хөдлөх хөрөнгөө өгч байгаа гэсэн мэдээлэл цацагдаад буй. Хоёр үл хөдлөх хөрөнгө гээд байгаа зүйл нь зургаан метр квадрат талбайтай павилеон. Хүний амь насыг павилеоноор үнэлж болно гэж үү. Гэтэл нэг бүрийг нь 160 сая ам доллараар үнэлсэн байна лээ. Доллар өнөөдөр хэдтэй байгаа билээ. 180 сая төгрөгийг 6 метр павилеон гэж байдаг юм уу” гэлээ.