Н.Түвшинбаяр: Цаашид боломж олдвол найзынхаа гэр бүлд насан туршдаа тус дэм болохын төлөө зүтгэх болно

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Н.Түвшинбаяр: “Та бүхэн уучлаарай. Би энэ хэрэгт маш их гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байгаа. Цаашид боломж олдвол найзынхаа гэр бүлд насан туршдаа тус дэм болохын төлөө зүтгэх болно гэдгээ хэлье. Мөн аав ээж, гурван дүү, хамаатан саднаас нь уучлал хүсч байна. Эл хэрэгт холбогдож өчигдөр орж ирсэн гэрч болон бусад хүмүүсээс уучлал хүсч байна. Энэ бүгдэд зөвхөн би буруутай. Хуулийн өмнө хариуцлага хүлээхээ ойлгож байгаа. Эрхэм шүүгч хууль ёсны дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

Т.ТҮШИГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *