ӨНӨӨДӨР: Тэнгэрийн зарлигийн тухай “Газар, тэнгэр, гал нэгдэл” НҮТББ-аас мэдээлэл хийнэ

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

ГРАНД ХИЛЛ ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: “Цахим орчинд эрсдэлийн үеийн мэдээллийг үнэлэх, контент бэлтгэх, хөгжүүлэх, түгээх чадварыг нэмэгдүүлэх” онол, практик хосолсон сургалт болно.

Утас: 89162789, 89116794

БИШРЭЛТ ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хурал болж, манай улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ. Утас: 99135150

“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

10:30 цагт: Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн захирал О.Пүрэвжаргал эд хөрөнгө хууль бусаар шамшигдуулсан талаар тус сургуулийн багш нар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: “Монголын оюутны холбоо”-ноос Боловсролын сангийн зээл, оюутны эрүүл мэндийн даатгал зэрэг асуудлаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Тэнгэрийн зарлигийн тухай “Газар, тэнгэр, гал нэгдэл” НҮТББ-аас мэдээлэл хийнэ.

ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

10:00 цагт: Сэтгэл зүйн гэмтэл шархтай хүүхдүүдтэй ажилладаг асрамж халамж, түр хамгаалах байр, тусгай хэрэгцээт сургуулийн сэтгэл зүйчдийг “Урлагийн сэтгэл заслаар чадавхижуулах нь” 18 сарын хугацаатай төслийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 88806603
13:30 цагт: Олон улсын хүүхдийн байгууллага, МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимтэй хамтран “Хүүхдийн хөдөлмөр ба нийгмийн хамгаалал” сэдвээр их дээд сургуулиудын оюутнуудын дунд зарласан үндэсний контентын уралдаанд ирсэн бүтээлүүдийг танилцуулна. Утас: 80064209, 99135394.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments