Cураггүй алга болсон иргэний цогцсыг горхиноос олжээ
Мориор гэрлүүгээ явж байгаад сураггүй болсон иргэний цогцсыг горхиноос олжээ.
Тодруулбал, Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Өгөөмөр гэдэг газарт Ихтамир сумын харьяат малчин Г нь зургаадугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Булган сумын төвөөс мориор гэрлүүгээ явж байгаад сураггүй болсон дуудлагыг зургаадугаар сарын 08-ны өдрийн 10:04 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хэн Г /51 настай, эрэгтэй/-ыг зургаадугаар сарын 09-ний өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 14:02 цагт гэрээс нь баруун урд зүгт 15 км-т Хан-Өндөр багийн Ангархай гэдэг газар “Ангархайн” горхи /өргөн 2 метр, гүн 50 см/-ноос цогцсыг олж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.
хэдхэн монголчууд минь бие биенээ алаад, эсвэл осолдож онхолдож үхээд дууслаа яана даа