|

Хангай хотхоны уулзвараас 32-ын уулзвар хүртэлх замыг маргааш 22:00 цагаас эхлэн хааж, засварлана

Сүхбаатар дүүрэг, Ногоон нуурын гудамжны авто замыг шинэчлэхээр болжээ.

Энэ дагуу 2022 оны зургаадугаар сарын 11-ний 22:00 цагаас зургаадугаар сарын 13-ны 06:00 цаг хүртэл Алтайн гудамжны уулзвараас 32-ын уулзвар хүртэлх хэсгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлан цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажил хийгдэх юм.

Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөлөө.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments