|

Х.Нямбаатар: Төрийн өмчит компанийг хоёр жил дараалан алдагдалтай ажиллуулсан дарга нарыг шууд чөлөөлдөг болно

УИХ-ын нэгдсэн чуулганаар яг одоо Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хууль санаачлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар төрийн өмчит компаниудын ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг томилох асуудалд энэ хуулиар ямар өөрчлөлт оруулах гэж байгаа талаараа тодорхой мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Төрийн өмчит компаниуд дандаа алдагдалтай ажилладаг. Алдагдалтай ажиллуулсан хүмүүс нь хариуцлага хүлээдэггүй. Төрийн өмчит компанийн ТУЗ-д дандаа төрийн төлөөлөл шууд томилогддог. Энэ бүх тогтолцоог хална. Өөрөөр хэлбэл, ТУЗ-ийн нээлттэй сонгон шалгаруулалтаар авна. Гүйцэтгэх удирдлагыг ч ялгаагүй. Энэ тогтолцоо руу явах хэрэгтэй. Төрийн өмчийн компанийг алдагдалтай хоёр жил дараалан ажиллуулсан гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийг шууд чөлөөлнө. Дараагийн төрийн өмчийн компанид очих эрхийг нь хаана” хэмээн ярилаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *