Ш.Оюунчимэг News.mn сайтын Ерөнхий редактороор томилогдлоо

News агентлагийн эрхлэн гаргадаг www.news.mn сайтын Ерөнхий редактороор Ш.Оюунчимэг томилогдлоо.

Ш.Оюунчимэг нь 2010 оноос тус сайтын Шуурхай мэдээллийн албаны сурвалжлагчаар ажиллаж байгаад 2012 оноос парламентын сурвалжлагчаар ажилласан. Мөн 2015 оноос тус сайтын редактороор өнөөг хүртэл ажиллаж байгаад Ерөнхий редактороор ажиллаж эхэллээ.

Ш.Оюунчимэг нь 2013 онд Монголын сэтгүүлчдэд олгодог “Ган үзэг” шагнал, 2021 онд “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагдаж байв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Равжир
Равжир
3 years ago

Хөөх нямсүрэн нь яасан юм болоо оюунчимэг нь лаг юм уу