С.Бямбацогт: Төрийн өмчит компаниуд “Угжны хурга” шиг тэтгүүлээд байж байдаг болчихсон
УИХ-ын өнөөдрийн /2022.06.10/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж байна. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Төрийн өмчит компаниуд “Угжны хурга” шиг тэтгүүлээд байж байдаг болчихсон. Шоовдор хүүхдүүд нь хувийн хэвшлийнхэн, айлын эрх танхи хүүхдүүд нь төрийн өмчит компаниуд байна. Төрийн өмчит компаниудад дарга, даамлын халаасны хүмүүс, “цүнх баригч” нар томилогдог. Үүнийг цэгцлэх ёстой. Төрийн өмчит 170, орон нутгийн өмчит 270 компани бий. ТУЗ-д 10 орчим хүн байна гэвэл үндсэндээ нэг компанид 20 орчим хүн нийтдээ 470 хүн хэн нэгний гар хөл болж байна” гэв.