Шинэ Зеланд цаг уурын өөрчлөлттэй тэмцэхээр хонь, үхэр хэхрэхэд татвар тавьдаг болно

Цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд Шинэ Зеланд улс хонь, үхэр хэхрэхэд татвар тавьдаг болох төлөвлөгөөг танилцуулжээ. Тус улсын хүлэмжийн хийн ялгаралтын ихээхэн хувийг хонь болон үхэр үүсгэдэг. Шинэ Зеландын хүн амын тоо 5 сая гаруй хэрнээ 10 сая үхэр, 26 сая хоньтой аж. Ялгарч буй нийт хүлэмжийн хийн тал гаруй хувь хөдөө аж ахуй бүрдүүлдэг байна.

Үхэр, хонь хоёр хүлэмжийн хий болох метаныг ялгаруудаг бөгөөд өмнө нь Шинэ Зеландын цаг ууртай тэмцэх төлөвлөгөө хөдөө аж ахуйг хамруулдаггүй байжээ. Цаг ууртай тэмцэхийг шаарддаг иргэд тус улсын засгийн газрыг ХАА-н ялгаруулалттай тэмцэхийг шаардсаар ирсэн. Тэгвэл Шинэ Зеландын цаг ууртай тэмцэх сайд Жеймс Шоу “Атмосферт ялгаруулж буй метаны хэмжээг багасгах ёстой гэдэгт маргаан байхгүй. ХАА-н салбарт хүлэмжийн хийн ялгаруулалтын татвар тавих нь цаг ууртай тэмцэх гол алхмуудын нэг болно” гэжээ. Шинээр гаргасан саналын дагуу фермерүүд 2025 оноос эхлэн татвар төлж эхэлнэ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *