НАСА UFO судлах тусгай баг бүрдүүлжээ
НАСА UFO судлах тусгай баг бүрэлдүүлж буйгаа пүрэв гарагт (2022.06.09) мэдэгдсэн байна. Тус баг үл мэдэгдэх нисдэг биетийн тухай хэр их мэдээлэл олон нийтэд ил байгаа болон UFO-г тайлбарлахад ямар баримт шаардлагатай талаар судлах аж. НАСА-гийн ахлах судлаач Томас Зурбухен тус агентлаг энэ сэдэв рүү орсныг шинжлэх ухааны салбарын хүмүүс олны анхаарлыг татах гэсэн хэрэг хэмээн бодож магадгүй гэжээ.
Зурбухен энэ тал дээр байр сууриа илэрхийлэхдээ “Бид нэр хүндээ эрсдэлт оруулахаас ичихгүй байна. Үл мэдэгдэх нисдэг тавгийн сэдвийн хамгийн том асуудал бол мэдээлэл бага байгаа явдал гэдэгт бид итгэдэг” хэмээсэн юм. Судалгааны баг энэ намраас үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд нийт төсөв нь 100 мянган ам.доллар хүрэхгүй аж. Тус баг ажилдаа цэргийн нууцлалтай баримт мэдээллийг ашиглахгүй учир олон нийтэд судалгаа нь ил тод байх юм.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ