Д.Мөнх-Эрдэнэ: Газрын мафийнхантай нийслэлийн удирдлага хатуу тэмцэнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нийтийн өмчийн байршлыг чөлөөлөн, тохижилт хийх ажилд гарсан зөрчилдөөний талаар мэдээлэл хийж байна.
Тэрээр, “Зайсангийн амны 435 га талбайн 10 хүрэхгүй буюу 38,2 га талбайг ашигладаг. Газар эзэмшигчээс зөвшөөрсөн хүрээнд газрын аль нэг ашигтай талбайг ашиглахыг хэлдэг. Тэнд орон сууц, барилга барьж болохгүй. Зөвхөн 5 жилийн хугацаанд гэмт хэрэг зөрчлийн 150 дуудлага тэр бүс дээр ирж байсан.
Энигма компани удаа дараа хууль тогтоомж зөрчиж байна. БГД-ийн 1-р хороонд 4 барилгын ажлыг зөвшөөрөлгүй хийсэн. Монгол Улсын хуулийг зөрчиж сурсан байна. Танил тал, улс төрчдөөр яриулж, шүүхэд нөлөөлж, Монголын хуулийг дэвсэлж сурсан байна. Газрын мафийнхантай нийслэлийн удирдлага хатуу тэмцэнэ. Хотын удирдлага энэ газрыг чөлөөлөөд хүүхэд, эхчүүд, ахмадууддаа зориулаад иж бүрэн тохижуулна.
Дахин нийслэл хуулийг давдаг, хуулийн зөрчлийг гаргуулахгүй. Няцахгүй, ухрахгүй. 2004 оноос нийслэлийн газрыг зарсан Бадамжунай тэргүүтэй мафитай нийслэл тэмцэнэ. Гар хөл болсон хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулна.
Газрын төлбөрийн зөрчил 1 тэрбум гаруй төгрөг байна. Хогны мөнгөө төлдөггүй. Энийг нь өмгөөлдөг хамгаалдаг, хамтарч ажилладаг улс төрчдөд хандаж хэлэхэд хот дахиж та нарт дээрэлхүүлэхгүй. Шаардлагатай бүх арга хэмжээг хуулийн хүрээнд авна. Хууль зөрчсөн объектуудыг буулгана. Албадан буулгасан объектуудыг байнга тордож хамгаалаагүйн улмаас нурж унахад бэлэн болсон байсан. Хүүхэд хөгшид дарагдвал яах байсан бэ?
Боломжтой бүх газрыг нийслэлчүүддээ зориулж тохижуулах, тоглоомын талбай байгуулах ажлыг хийнэ. Даварсан үйлдлүүдийг таслан зогсооно” гэлээ.