“Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн арга хэмжээг Чингэлтэй дүүргээс эхлүүллээ
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2022 оны 01-р тогтоол, хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх “Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн 204 хорооны Хамтарсан багт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх арга хэмжээг 2022 оны зургаадугаар сарын 09-ний өдрөөс Чингэлтэй дүүргийн 19 хорооны Хамтарсан багаас эхлүүллээ.
Энэхүү арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Нийслэл, дүүргийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн удирдлагуудаар ахлуулсан 18 багт хүүхэд хамгааллын болон гэр бүлийн мэргэжилтнүүд, цагдаагийн албан хаагч, хүүхэд хамгааллын мэргэшсэн ТББ-ууд, Монголын өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл ажиллаж байна.
Дээрх багийн төлөөллүүд:
- ЕБС-ийн “Хүүхэд хамгааллын баг”, Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад зөвлөн туслах,
- Эрсдэлт нөхцөлд байгаа, хараа хяналт дутмаг хүүхдийн судалгааг дүүрэг, хороо тус бүрээр гаргах,
- Түүнчлэн хороо тус бүрээс эрсдэлт нөхцөлд байгаа 5 өрх, гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийж, кейс менежментийн төлөвлөгөө боловсруулахад зөвлөн туслах,
- Хүүхдийг мөлжлөгт өртүүлэх эрсдэл бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг тодорхойлох үүднээс тандах судалгаа хийх,
- Мөн иргэд, олон нийтэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэхийг зорьж байна.