Гашуунсухайтаас илэрсэн ДОХ-ын сэжигтэй тохиолдол батлагджээ
Гашуун сухайтын авто замаар нүүрс тээвэрлэж байгаа жолооч болон оршин суугч иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн “Ковид 19”-ийн болон бэлгийн замын халдварт өвчин, ДОХ, тэмбүүгийн түргэвчилсэн шинжилгээг өнгөрөгч тавдугаар сард авсан. Энэхүү эрүүл мэндийн үзлэг, шинжилгээгээр ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй.
Тэгвэл тус мэдээлэл үнэн болохыг баталжээ.
Тодруулбал, сэжигтэй сорьцыг ХӨСҮТ-д хүргүүлж нарийвчлан шинжилж дууссан бөгөөд онош батлагдаад байгаа аж. Иймд, тухайн өвчтөний халдвар авсан зам болон бусад маршрутыг судалж, тандалтын ажиллагааг эхлүүлжээ.
А.ЭНХЖИН