|

“New York Times” дуурийн дуучин Э.Амартүвшинг онцолжээ

“New York Times” сонин дуурийн дуучин Э.Амартүвшинг онцолж нийтлэл бичсэн байна. Тэрбээр энэ сарын 20-ноос долдугаар сарын 11 хүртэл “La Scala” театрт тоглох “Rigoletto” жүжигт дуулах аж.Тус нийтлэлийн хэсгээс уншигч та бүхэндээ орчуулж хүргэе.

Монголын баритон Энхбатын Амартүвшин“La Scala” театрт “Aida” дуурийн жүжгийг анх дуулснаасаа хоёр жилийн дараа тус театрт иргэн ирж байна. Тэрбээр “Rigoletto” дуурьд алиа салбадайн дүрд дуулах юм. Энэхүү дүрээрээ тэр олонд танигдсан боловч бүтээхэд амар биш, ялангуяа “La Scala” шиг нэр хүндтэй театрт. Амартүвшин өнгөрсөн сард тус дуурийн бэлтгэлээ эхлэхээс өмнө “Milan”-д ярилцлага өгөхдөө “Rigoletto жүжгийн дүрд би 60 гаруй удаа тоглож байсан, гэхдээ энэ удаа La Scala-д дуулах болохоор бага зэрэг түгшиж байгаа ч сэтгэл хөдөлж байна” хэмээжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Энэ дүр жүжиглэх, дуулах, уран сайхны илэрхийллийн хувьд хэцүү, их чадвар бас төвлөрөл шаарддаг. Миний хувьд Rigoletto-гийн дүр миний бүх ур чадварыг гаргаж ирдэг” гэсэн байна.

Эх сурвалж: New York Times

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *