|

“Microsoft” компани Internet Explorer-г унтраах болжээ

“Microsoft” компани энэ сард “Internet Explorer” браузерийг хэрэглээнээс гарган унтраахаас болсон байна. Ирэх долоо хоногийн лхагва гаргаас (2022.06.15) эхлэн тус браузерийг “Windows 10 20H2”-ээс хойш хувилбар дээрх үйлдлийн системүүд дээр ажиллахгүй болгосон аж.

“Internet Explorer” нь интернетийг анх олны хэрэглээ болоод удаагүй байхад буюу 1995 онд гарсан билээ. Хэрэглээнд гарсан цагаасаа тус браузерийг олон хүн ашиглах болсон бөгөөд 2003 онд нийт интернет хэрэглэгчдийн 95 хувь нь “Internet Explorer”-ийг ашигладаг байсан гэх тоо баримт бий. Гэвч “Apple”-ын Safari “Google”-ын Chrome гэх мэт браузерүүд гарж ирсний улмаас хэрэглэгчдээ алдаж улмаар “Microsoft” компани “Microsoft Edge” нэртэй шинэ браузерээ танилцуулсан. “Microsoft Edge”-ийн программын менежер Шон Линдерсей хэлэхдээ “Windows 10 үйлдлийн систем дээр Internet Explorer-ийн ирээдүй бол Microsoft Edge юм”  хэмээжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments