ҮЙЛ ЯВДАЛ: Цусны донорын Дэлхийн өдөр” арга хэмжээ болно

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Монголын балетын хөгжлийн сангаас Олон улсын балетын 2-р уралдааны талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт:  Баянхонгор аймгийн иргэн Мөнхтогоо, Мөнх-Эрдэнэ нараас эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж олгойн хагалгаа хийлгэсэн хүүхэд маш хүнд байдалтай 3 жил болж байгаа тухай, Баянхонгор аймагт хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт:  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ЦЕГ, НЭМҮТ, МХЕГ, ОБЕГ-ийн хамтарсан баг “Нэгдүгээрт хүүхэд” хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ сэдвээр мэдээлэл хийнэ.

ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

11:00 цагт: “Цусны донорын Дэлхийн өдөр” арга хэмжээ болно.

“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Дахин төлөвлөлтийн асуудлаар Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугчид мэдээлэл хийнэ.

11:30 цагт: “Хөх Монголын үр сад орших уу, эс орших уу” сэдвээр “Оройн дээд эрдэм, мандал, хангал, номын сахиут өргөө” ТББ-аас хэвлэлийн хурал зарлаж байна.

ТӨРИЙН ОРДОН /УРД ТАЛД/

12:00 цагт: Улсын төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж, алдагдалд орсон барилгын компаниудын “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ГҮТББ-аас Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагынхаа хариуг нэхэж хэвлэлийн хурал зарлалаа.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

11:40 цагт: Монголын Үндэсний музей, Угсаатан зүйн Гэр музей хамтран зохион байгуулах “Модон урлал: Монгол авдар” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments