Согтуугаар автомашин жолоодож, явган зорчигчийн амийг хөнөөжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 67-р сургуулийн урд талын замд Кантер маркын автомашины жолооч 40 орчим насны явган зорчигчийг мөргөж, амийг нь хөнөөжээ.

Шалгалтын явцад, жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.

Согтууруулах ундаа хэрэглэсэн тээврийн хэрэгсэл жолоодож, өөрийн болон бусдын амь нас,  эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан хэрэг гарсаар байгааг Тээврийн цагдаагийн албанаас сануулж, согтуу үедээ жолоо барихгүй байхыг анхааруулав.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *