“Азтай савар – Амьтанд Хайртай Залуус” ТББ-аас BePawsitive өдөрлөгийг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна

Энэхүү өдөрлөгийн хүрээнд хүмүүст аюулгүй, гэрийн тэжээвэр амьтанд ээлтэй нийгмийг бий болгох, амьтан тэжээж байгаа хүмүүсийн хариуцлагыг сайжруулах, хяналтгүй үржүүлэг болон амьтан харгислалыг зогсоох, гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойг энэрэнгүй аргаар хязгаарлах зорилго бүхий гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлтэй танилцан, саналаа өгч өөрийн хувь нэмрээ оруулах юм. Түүнчлэн нэгэн өдрийг амьтанд хайртай хүмүүс өөрийн хайртай гэрийн тэжээвэр амьтадтайгаа зугаатай өнгөрүүлэх булангууд ажиллах ба хөгжөөнт тэмцээнүүд зохион байгуулагдах гэж байна.

Та тус өдөрлөгт хүрэлцэн ирээд:

  • “Гэрийн Тэжээвэр Амьтны Тухай” хуулийн төсөлтэй танилцах, санал өгөх
  •  Амьтантайгаа хамт хөгжөөнт тэмцээнд оролцох
  • Амьтдынхаа сарвуу, хоншоор зэргээр зураг зуруулж урьдчилж бэлдсэн цаас, эко тор, үүргэвч болон футболкон дээр буулгах
  • Тусгай чимэглэсэн хэсэгт зургаа авхуулаад тэр дор нь хэвлүүлэн авах
  • Хайртай амьтантайгаа танилцсан болон хамтдаа өнгөрүүлсэн дурсамжуудаа хуваалцах бусад азтай савруудын түүхтэй танилцах
  • Үрчлүүлэх нохой, мууруудын тусгайлан бэлдсэн зураг, танилцуулгыг үзэхээс гадна “Азтай савар – Амьтанд Хайртай Залуус” фэйсбүүк группээс гэрийн тэжээвэр амьтан хэрхэн үрчилж авах, амьтан үрчилж авахад ямар шаардлага тавигддаг, бэлтгэх зүйлс зэрэг сэдвүүдийн талаар зөвлөгөө авах
  • Азтай саврын нэрийн бүтээгдэхүүн болон хамтран ажиллагч байгууллагуудын борлуулдаг амьтны хэрэгсэл, хоол худалдан авах
  • “Азтай савар – Амьтанд Хайртай Залуус” ТББ-д мөнгөн болон биет хандив өргөх
  • Дуудлага худалдаанд оролцон “Азтай савар – Амьтанд Хайртай Залуус” ТББ-д хандив өргөх
  • Халуун, хүйтэн кофе, цайгаар үйлчлүүлэх
  • Дэмжигч байгууллагуудын асруудаар зочлох боломжтой.

 

Өдөрлөгийн линк: https://fb.me/e/eR4rY1VXh

Хэрвээ та тухайн өдөр өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд “Азтай савар амьтанд хайртай залуус” ТББ-ын урьдчилан бэлдсэн D Parliament аппликэйшн дахь хэсэгт саналаа өгөх боломжтой.

“Амьтад амьдрах эрхтэй” төслийн хүрээнд зохион байгуулагдах BePawsitive-2 өдөрлөгт ирж “Гэрийн Тэжээвэр Амьтны Тухай Хууль”-тай болоход хувь нэмрээ оруулаарай.

Өдөрлөг 2022 оны 06 сарын 19-ний бүтэн сайн өдөр Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Хөл бөмбөгийн талбайд болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *