Халиар түүхээр яваад сураггүй болсон өндөр настанг эрэн хайж байна
Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн Сүүж-Уул гэдэг газраас зургаадугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагийн орчим иргэн Т халиар түүхээр яваад сураггүй болсон тухай мэдээллийг зургаадугаар сарын 10-ны өдрийн 06:57 цагт хүлээн авсан.
Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн зургаадугаар сарын 12-ны өдрийн 05:00 цагаас эхлэн иргэн Т /80 настай, эмэгтэй/-г Замт багийн “Харуулын толгой” гэдэг газраас “Гуурын-Ам” гэдэг газар хүртэл 18 км-т явганаар болон автомашинтайгаар, нэг нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/ ашиглан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон. Зургаадугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.
Б.БАЯРТ