“Кью Эс Си” ХХК МУ-ын Засгийн газрыг шүүхэд дуудлаа
Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны ээлжит бус хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тус үйлдвэрийг төр өөрийн мэдэлдээ 630 орчим тэрбум төгрөгийн зээл, авлагатай нь шилжүүлэн авсан юм. Гэвч уг шийдвэрийг эсэргүүцэж, “Кью Эс Си” ХХК Засгийн газрыг шүүхэд дуудсан байна.