Мухар олгойн хагалгаанд орсон хүүхэд эмчийн буруугаас болж насаараа таталт, саажилттай боллоо
Эмнэлгийн буруутай үйл ажиллагаа, эмч нарын хариуцлагагүй байдлаас үүдэн олгойн хагалгаанд орсон хүүхэд саажилттай болжээ. Энэ тухай хүүхдийн ар гэрээс ярив.
Энэ талаар хүүгийн аав “Эмч нарын хариуцлагагүй байдлаас бол хүү минь таталттай, саажилттай болчихлоо. Сумын болон аймгийн эмчид үзүүлж 2019 оны тавдугаар сарын 10-ны өдөр хүүгээ мухар олгойн хагалгаанд оруулсан. Гэвч эмч нар ар гэрт нь мэдэгдэхгүйгээр нугаснаас нь хоёр удаа ус авч, хоёр өөр бодисыг хавсарч тарьснаас болоод хүүгийн минь тархины эд эсүүд гэмтэж, таталт саажилттай болсон. Эмчийн буруугаас болсон дүгнэлт гарсан хэр нь бидэнд үүнийг менингококк халдвараар тархи нь гэмтсэн гэж ярьсан. Тэр ч бүү хэл сүрьеэгийн халдвартай гэж хэлсэн. Маш их гомдолтой байна” гэлээ.
Б.БАЯРТ
Галуут суманд бас эмчийн буруу үйлдлээс болж аймгийн эмч нар насаар нь саажилттай болгосон доо. Үнэхээр аймар