Зочид буудлын төлбөрөө төлөөхөөс зайлсхийж цонхоор үсэрч, гэмтжээ

Зочид буудлын цонхоор унаж гэмтсэн иргэн яаралтай түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн иржээ.

Тодруулбал, өнгөрөгч амралтын өдрөөр БЗД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудлаар үйлчлүүлсэн иргэн төлбөрөө төлөхөөс зайлсхийж, тус буудлын цонхоор зугтах гэж байгаад унаж гэмтсэн байна. Тухайн иргэн одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд хохирогч этгээдийн хамаарал бүхий хүмүүс түүний үйлчлүүлсэн зочид буудлын төлбөрийг бүрэн барагдуулсан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *