Иений ханш долларын эсрэг сүүлийн 20 жилд байгаагүйгээр унажээ
Япон иений ханш ам.долларын эсрэг сүүлийн 20 жилд байгаагүйгээр унаж 135 иен нэг доллартой тэнцэх болсон байна. Тус улсын засгийн газрын ахлах албан тушаалтан даваа гарагт (2022.06.12) Токио иений ханш гэнэтийн уналтад орсонд санаа зовж буйгаа илэрхийлэн шаардлага гарвал тохирсон арга хэмжээг авна хэмээжээ.
Парламентын ахлах нарийн бичгийн дарга Хироказу Мацуно ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр “Валютын ханш тогтвортой байх нь чухал. Гэвч сүүлийн үед иений ханш гэнэтийн уналтад орсонд бид анхааралдаа авсан. Бид валют хариуцсан албаныхантай холбоотой ажиллаж байгаа бөгөөд тохирох арга хэмжээг авахад бэлэн байгаа” гэж хэлсэн аж.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ