УИХ-ын дарга Г. Занданшатар цусаа хандивлалаа

“Цусны донорын дэлхийн өдөр” тохиож буй. Эл өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар цусаа хандивлалаа. Тэрбээр энэ тухайгаа:

“Цусны Донорын Дэлхийн Өдөр”-ийг угтан хариу нэхдэггүй буянтнууддаа хүндэтгэл үзүүлэхийн ялдамд, донорын үүргээ биелүүлж цусаа хандивлалаа. Жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдөр дэлхий нийтээр эрдэнэт хүний амийг авардаг, хүмүүнлэгийн үйлстэн доноруудаа алдаршуулж, тэдний гавьяаг таниулдаг уламжлалтай. Цаашид цусны донорын хөдөлгөөнийг идэвхжүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, цус цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, аюулгүй байдлыг хангах зэрэгт бодлогын түвшинд олон ажлууд төлөвлөснөөс гадна иргэний хувьд ч идэвхтэй хувь нэмрээ оруулна” гэв.

Б.БАЯРТ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments